Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Нүүрсний нээлттэй цахим харилцааны журам батлагдсан байна.
Энэ талаар Уул урхайн сайд Ж.Ганбаатар "Энэ журам нь ирэх долдугаар сарын 1-ээс хэрэгжиж эхлэх Биржийн тухай хуулиас өмнө хэрэгжинэ. Ингэхдээ худалдан авагч нэг үнээр нүүрс зарах авах ач холбогдолтой. Нэг үгээр ирэх долдугаар сар хүртэл НҮҮРСИЙГ энэ журмаар зарна гэсэн үг" гэлээ.
Үүний дараа ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг "Өнөөдөр Засгийн газраас Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдлээ. Авлига албан тушаалтай холбоотой заалтуудыг түргэн шуурхай батлуулах үүднээс хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Сүхбаатарын талбай дээр жагсаж байгаа иргэдийн шаардлагууд уг хуульд тусгагдсан.
Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой зохицуулалт. Халдашгүй байдлын ард нуугдах боломжгүй болно. Эрх бүхий этгээдээс хөөн хэлэлцэх хугацааг тоолж эхэлсэн үед хэрэг шийдвэрлэх явцад бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх хүсэлт тавьж болно. Энэ тохиолдолд бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гаргаж өгөхгүй бол хөөн хэлэлцэх хугацааг зогсооно. Бүрэн эрхийг хугацаа дууссан өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг тооцно.
Авлига албан тушаалын хэргийг өршөөл, уучлалд хамруулахгүй байх заалтыг тодотгож байна.
Ялын бодлогыг чангатгах асуудалтай холбоотой. Эрх мэдлээ урвуулан ашиглах гэмт хэрэг дээрээс торгох ялыг авсан
Мөн зарим тодотголыг орууллаа. Тодруулбал, хөрөнгө хураах эрх зүйн үндэслэлийг тодруулж тусгасан. Ямар ч тохиолдолд гэмт хэргийг замаар олсон хөрөнгийг хураах хуультай ч энэ заалтыг тодруулж оруулж байна.
Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулахаас гадна Авлигын эсрэг хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байна. Энэ өөрчлөлтөөр ХОМ-ын УИХ-ын Ёс зүйн дэд хороо шалгадаг байсныг өөрчилж АТГ шалгах бололцоог бүрдүүлэх чиглэлийг өгсөн. Цаашид нийтийн албан тушаалтан үндэслэлгүй хөрөнгөждөг асуудлыг түүний хамаарал бүхий этгээдүүдэд хүртэл хамаатай байлгах. Өөрийн орлогоосоо давсан эд хөрөнгө эзэмшиж, өмчилж байгаа байдлыг хэрэглээтэй нь уялдуулж шалган шийдвэрлэнэ" гэлээ.
П.ГОО