Женни, Саймон Порт Жакемусыг үнсэж буй бичлэг цахим орчинд тархжээ

БНСУ-ын алдарт охидын хамтлаг BLACKPINK-ийн Женни Францын алдарт загвар зохион бүтээгч Саймон Порт Жакемусыг (" Jacquemus" брэндийн ) үнсэж буй богино хэмжээний бичлэг цахим орчинд таран шуугиан тариад байна.
Уг бичлэг нь Ле Бурже хотын 2023 оны хавар-зуны загварын шоуны дараах үдэшлэгийн үеэр авсан дүрс бичлэг байв.
Женни болон Жакмус хоёр дотно найзууд гэдгээр нь хүмүүс мэддэг. Энэхүү арга хэмжээний өмнө Францын дизайнерын Хавайд болсон 2022 оны хавар зуны шоунд мөн хамт оролцсон байна.
Жакмус Францын Салон-де-Прованс хотод ядуу тариачны гэр бүлд төрсөн. Аав нь хааяа металл хамтлагт дуулдаг байсан бөгөөд ээж нь түүнийг өсгөсөн. Тэрээр Францын өмнөд хэсэгт орших Маллеморт хэмээх жижиг хотод өссөн.
18 настайдаа Парист очиж урлаг, загварын дээд сургуульд хэдэн сар суралцжээ. Үүний дараагаар Citizen K загварын сэтгүүлд зураач менежерийн туслахаар ажиллахаар болж сургуулиа дундаас нь хаяж байжээ. Ээжийнх нь гэнэтийн үхэл түүнийг загвар зохион бүтээгчийн карьераа эхлүүлэхэд түлхэц болсон аж. Одоо тэр Францын алдарт загвар зохион бүтээгч ба өөрийн гэсэн брэндийг үүсгэж амжилттай яваа залуусын нэг юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ