IU-г доромжилсон этгээдийг 3 сая воноор торгожээ

IU-г доромжилсон этгээдийг 3 сая воноор торгожээ

 

Өчигдөр дуучин, жүжигчин IU-ийн харъяалагддаг EDAM энтертайнментаас мэдэгдэл хийлээ. Учир юу вэ гэвэл, сүүлийн жил гаруй хугацаанд интернэт орчинд IU-ийн нэр хүндэд халдсан, доромжилсон, худал мэдээллүүд ихээр тархах болсон.

 

Үүнтэй холбогдуулан дээрх сэтгэгдлийн эздийг цагдаагийн байгууллагаар шалгуулж байгаа гэнэ. Тэднийг долоон сая хүртэлх төгрөгөөр торгох арга хэмжээ авхаар болжээ. 


Тус энтертайнментийн мэдэгдэл: 


“Сайн байна уу? EDAM энтертайнмент байна. Бид өмнө нь зохисгүй нийтлэлийн тухай анхааруулга удаа дараа өгч байсан. Манай артистын нэр хүнд, сэтгэл санаанд халдсан сэтгэгдэл, нийтлэлүүд дүүрэн байна. Өнгөрсөн жилээс эхлэн бүх сэтгэгдлүүдийг цуглуулж эхэлсэн. Эхнээс нь хариуцлага тооцоод явж байгаа. Дахин ийм үйлдэл давтагдвал ямар ч өршөөлгүй хатуу хариуцлага хүлээлгэнэ" хэмээн анхаарууллаа. 

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ