Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Хулгайч хулгайчаа илчлэх үйл явц үргэлжилнэ
2022-12-14

Засгийн өнөөдрийн ээлжит хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар нийгмийг бухимдалд автуулаад байгаа нүүрсний хулгайн асуудлыг шийдвэрлэх чухал хуулийг төслийг хэлэлцэнэ. 

 

 

Тодруулбал, авлига, албан тушаалын гэмт хэргийн ялын бодлогыг чангатгахаар болж буй.  Энэ хүрээнд Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд нэмэлт  өөрчлөлт оруулах асуудлыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар оруулан хэлэлцүүлж, УИХ-д өргөн барих чиглэл барин ажиллаж байгаа. Ийнхүү ялын бодлого чангарахаас өмнө нүүрсний хэрэгт холбогдсон этгээдүүд хэргээ хүлээж, ялаа хөнгөрүүлэх замыг сонгох хүн ч байгааг эх сурвалжууд дурьдаж байна. 

 

АТГ газрын өгч байгаа мэдээллээр одоогоор  22 хэрэгт  мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Үүнээс долоо нь мөрдөн байцаалтын шатанд яваа аж. Түүнчлэн Мөрдөн ажиллагааны явцад 47 обьектод нэгжлэг явуулж 15 хүнийг баривчилж, 10 хүнийг цагдан хорьж, 35 хүнийг яллагдагчаар татсан тухай мэдээлсэн. Тус газраас өгсөн өөр нэг чухал мэдээлэл бол нэр бүхий 17 албан тушаалтнууд шууд болон шууд бусаар нүүрсний олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, төрийн өмчийн хөрөнгөөр бараа үйлчилгээ худалдан авахад оролцсныг зарласан. Тэгвэл энэ нэрс нь саатуулагдан шалгагдаж буй нэг л хүний мэдүүлэг дээр үндэслэгдсэн гэх мэдээлэл байна. Нэг үгээр цаашид хулгайч хулгайчаа зарлах үйл явц үргэлжилнэ гэсэн үг. Нүүрсний хулгайд холбоотой гэх олон хүний нэрийг өчигдөр АТГ дурьдаагүй өнгөрсөн. АТГ-ын дэд даргын хэлснээр мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж буй. Тэгэхээр цаашид хэн нь хэнийгээ хуулийн өмнө дуудаж, илчлэх нь анхаарал татаж байна

 

П.ГОО

Shuud.mn
Сонин хачин
Коперникууд олонх болж цөвүүн цаг дуусна
2022-12-14