Дараагийн үеийн загварын дүр төрхөөр Женна Ортега сонгогдов

Netfliх-ийн Wednesday цуврал нь дэлхий даяар шуугиан тарьсан анхны цуврал боллоо.
Тус киноны гол дүрийг бүтээж буй Женна Ортегагийн сэтгэл татам, хэв маяг сүүлийн хэдэн сар дэлхий нийтийн сонирхлыг татаж, түүнийг даган дуурайх өсвөр насныхан ч тоолж баршгүй их болоод юм. Женнагийн сүүлийн үеийн арга хэмжээнүүдэд өмссөн хувцаснууд асар богино хугацаанд борлуулагдаж дуусаж, нэр хүндтэй загварын брэндүүд хамтран ажиллах саналаа өдөр болгон явуулдаг гэнэ шүү.
Wednesday Addams “Nevermore” академид суралцахаар ирж буйгаар эхлэх ба акедемид суралцаж байх хугацаандаа Wednesday өөрийн ер бусын чадвараар хотод болж буй аймшигт аллагыг таслан зогсоохоор мөшгих болно. Улмаар 25 жилийн өмнө гэр бүлдээ тохиолдож байсан ер бусын нууцыг тайлж, Nevermore-ийн нууцыг илрүүлэхээр оролддог.
Женна Ортега "Дараагийн үеийн загварын дүр төрх" болон анхаарлын төвд ороод байгаа билээ. Түүний гүн том нүд, цуст уруул, бараан хар үсийг хоёроор сүлжсэн нь энэхүү киноны хамгийн том шийдэл юм. Мөн цувралын зураг авалт, өнгө дүрс, хэв маяг бүхэлдээ бараан готик, айдас хүргэм хэр нь анхаарал салгамааргүй дур булаам нь үнэхээр гайхалтай мэдрэмж төрүүлэх аж.
Толгойноосоо хөл хүртэл хар өнгөөр дүрээ тодорхойлсон нь Женна Ортегагийн залуу насны эрч хүчийг шингээж, нарийн бөгөөд сэтгэл татам байдлыг бий болгожээ.
Цагаан зах, ханцуйтай хар даашинз, цэцэгсийн хээтэй хар даашинз зэрэг нь Викторийн эрин үеийг санагдуулам хэмээн үзэгчид харж байгаа юм.
Мексик-Америк аав, Мексик-Пуэрто-Рико-Америк ээжийн гэр бүлд төрсөн Женна Ортега ярилцлага өгөхдөө өөрийгөө латин хүн гэдгээ байнга хэлдэг. Тиймээс Женна өнгөрсөн 10 дугаар сард Лос-Анжелес хотод болсон "Шүүмжлэгчдийн сонголт" нийгэмлэгээс зохион байгуулсан "Латино кино ба ТВ" арга хэмжээнд оролцжээ. 1960-аад оны өвөрмөц дүрсийг харуулсан Сент Лорантын хар тунгалаг даашинз нь Женнагийн улаан хивсний өнгө төрх байв.
Валентино 2023 оны S/S Парисын загварын долоо хоногийн эхний эгнээнд Женнаг урьсан билээ.
.
Шар өнгийн мини даашинзыг хар платформ өсгийтэй гуталтай хослуулсан нь шинэлэг бөгөөд сэтгэл татам байдлыг бий болгожээ.
Ягаан Валентиногийн Пиерпаоло Пиччолигийн урласан 'Pink PP' даашинз нь Женнагийн анхны Met Gala-г онцгой болгожээ.
Энэ мэтчилэн түүний өмссөн бүхнийг хүмүүс сонирхож, өмсөж үзэхийг хүсэж даган дуурайх болсон. Этгээд гэмээр хар өнгийн хувцаснууд, платфлом загварын хар гутал мөн үсний засалт, нүүрний будалт гээд хөлөөс нь толгой хүртэл этгээд хэр нь дэгжин загварууд энэ цаг үеийн загварын чиг хандлага болоод байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ