Х.Мандахбаяр: Л.Оюун-Эрдэнийн эхлүүлсэн нүүрсний хулгайн эсрэг тэмцлийг тууштай дэмжинэ

img

Нүүрсний хулгайн хэрэгт нэр нь зарлагдсан Эрхэт Монгол группийн үүсгэн байгуулагч Х.Мандахбаяр цахим хуудсаараа байр сууриа илэрхийлжээ.

 

 

Тэрбээр "Хуулийн байгууллагад өөрийн бизнестэй холбоотой бүх асуудлыг шалгуулахаа мэдэгдэж байна. Өнөөдөр АТГ-аас нэр бүхий 17 хүнийг нүүрсний хулгайн хэрэгтэй холбогдуулан шалгаж байгаа гэж мэдээлсэн бөгөөд үүнд миний нэрийг дурьджээ. Сүүлийн өдрүүдэд бизнесийн эх үүсвэрээ ямар мөнгөөр эхэлсэн тухай зарла, нүүрсний хулгай хийсэн үү, мөнгө угаасан уу, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн үү гэх мэт ил далд дайралтууд сошл орчинд газар авсан. Үүнд хариулт өгье.

 

1.Ямар нэгэн авлига албан тушаалын хэрэгт холбогдоогүй бөгөөд ийм үйлдэл, эс үйлдэл гаргаагүй.

 

2.Нүүрсний хулгайтай холбоотой аливаа үйл ажиллагаанд оролцоогүй.

 

3.Аливаа хэлбэрээр хууль бусаар хөрөнгөжсөн болон ийм үйл ажиллагаанд оролцоогүй.

 

4.Миний бие Их шижир баялаг ХХК-ийн 50%-ийн хувьцааг эзэмшиж, 2017-2019 оны хооронд хөрс хуулалтын бизнес эрхэлж байсан. Энэхүү компанийн үйл ажиллагааг шалгуулна.

 

5.Барилгын бизнестэй холбоотой бүх үйл ажиллагаагаа шалгуулж, төслүүдийн хөрөнгийн эх үүсвэрүүдээ тайлбарлана.

 

Хуулийн хүрээнд тодорхой цаг хугацааны дараа эдгээртэй холбоотой баримтуудыг олон нийтэд ил болгоно. Ер нь миний бие өөрийн эрхэлж байсан аливаа бизнес, компанийн үйл ажиллагааг нууж байгаагүй. Бүх зүйлийг ил тод, нээлттэй явуулж ирсэн. Мөн миний бие төрд ямар нэгэн шийдвэр гаргах албан тушаалд нэг өдөр ч ажиллаж байгаагүй.

 

Дахин хэлэхэд миний бие ямар нэгэн хууль бус үйл ажиллагаанд оролцсон, хууль зөрчсөн үйлдэл гаргаагүй бөгөөд хуулиа дээдэлж, зохих албан байгууллага, ажилтнуудын тавьсан шаардлагыг биелүүлж, хянан шалгах үйл ажиллагаанд хүндэтгэлтэй оролцохоо албан ёсоор мэдэгдэж байна.

 

МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн эхлүүлсэн нүүрсний хулгайн эсрэг тэмцлийг тууштай дэмжиж, шударга үнэний талд хатуу зогсох болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Монгол:
Ареваг дарамталж мөнгө авч чадсан бол сайн эр алгаа ташъя
2022-12-15
Иргэн:
Тэр уурхайн хөрс хуулалт хийхэд ч овоо мөнгө олно шүү
2022-12-15
хахаха. бүгд л гэмгүй хүмүүс болоо явчлаа шүү.
2022-12-15
До:
Мандахбаяр 100гаруй машинтай тээврийн ххк байгаа сайн шалга хэн нэгэн хамаатны нэр дээр нь л байгаа
2022-12-15
Ареваг дарамталж мөнгө хийж эхэлсэн нөхөр гэнэт баяжиж хэд хэдэн том хаус хороолол барьсан мөнгөний эх сурвалжаа үнэн зөв гаргаж чадахуу сэтгүүлчдийн эвлэл тийм баян болоо юу
2022-12-15
Монгол:
Ареваг дарамталж мөнгө авч чадсан бол сайн эр алгаа ташъя
Иргэн:
Тэр уурхайн хөрс хуулалт хийхэд ч овоо мөнгө олно шүү
Энэ бас элийрдэг Оюун-Эрдэнийн ихэр шүү кккк
2022-12-14
Тэг хөө хулгайчуудыг нэрлээд байгаарай.урагшааааа
2022-12-14
Барьцгүй амьтан. Хүсүгийг Монголд 2 дахь Чингэс төрлөө гээд балайраад байсан. Түүний хулгайг угаасан лавтай
2022-12-14
Аа мэдэхгүй чи ч сайн нар шүү дээ юу ч хийж мэднэ
2022-12-14
ariunzaya:
hedhen jiliin umnu heruul hiij yvsan guilgachin genet l bayjaad ene tendgui gazar luivardaj barilaga barij bgaa n lav tsever mungu bish !
2022-12-14
Тансаг зэрэглэлийн хаус хороолол барьж менге угааж байгаа. Нvvрсний л менге биз
2022-12-14
Огцом баяжих гэдсэнд халтай гэж
2022-12-13
ХУРСИГ ХУУЛЖ УРУМИИГ Н ХАМСАН БАИНА
2022-12-13
daa:
Haha hulgaich bolool neriig chine zarlaa biz hulgaich nar bi hulgaich bishee geh n ugasa l oilgomjtoi l doo
2022-12-13
зочин:
энэ нөгөө 19 настай охиныг жирэмслүүлээд байсан хэрэг юу болов оо...
2022-12-13