АТГ-аас Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд нүүрсний олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, төрийн өмчийн хөрөнгөөр бараа үйлчилгээ худалдан авах явцад шууд болон шууд бусаар оролцсон нөхцөл байдал тогтоогдсон 17 хүний нэрийг зарлалаа.
Энэ үеэр дээрх нэр бүхий хүмүүст тухайлбал экс Ерөнхийлөгч Х.Баттулга, ЕТГ-ын дарга асан Ө.Шижир нарт хилийн хориг тавьсан эсэх асуудлыг сэтгүүлчид тодрууллаа.
Үүнд АТГ-аас "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу тухайн шалгагдаж байгаа этгээд яллагдагчаар татагдсны дараа таслан сэргийлэх арга хэмжээ авдаг" гэсэн мэдээлэл өглөө. Мөн энэ үеэр цагдан хоригдож, таслан сэргийлэгдсэн хүмүүсийн нэрсийг зарлах боломжгүй гэсэн тайлбарыг АТГ-аас өгсөн юм.
П.ГОО
Уншиж байна |