-АТГ-аас нүүрсний хэргийн мөрдөн байцаалтын явцын талаар мэдээлэл өглөө.
АТГ-ын дэд дарга Г.Азжаргал "Өнөөдрийн байдлаар АТГ 2,3 их наяд төгрөгийг буцааж төлүүлсэн байна. АТГ бол урьдчилан сэргийлэх үүрэгтэй. Авлигын суурь шалтгааныг судалдаг. АТГ-аас Их Британи улсын Лондон хотод 4,3 тэрбум төгрөгийн үнэлгээтэй байрыг хураагаад түрээсэлж байгаа" гэлээ.
Мөрдөн хэлтэс шалгах хэлтсийн орлогч дарга Даваатогтох "АТГ, ТЕГ, ЦЕГ хамтарсан ажлын хэсэг 22 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Үүнээс мөрдөн байцаалтын 7 хэрэг байгаа. Мөрдөн ажиллагааны явцад 47 обьектод нэгжлэг явуулж 15 хүнийг баривчилж, 10 хүнийг цагдан хоригдсон. АТГ дээр дэд ажлын хэсэг байгуулагдсан. 35 хүнийг яллагдагчаар татсан. “Эрдэнэс Тавантолгой” ХК 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2022 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд давхардсан тоогоор нүүрс борлуулалтын 633 гэрээ байгуулсан. Худалдан авах ажиллагааны талаар дээрх хугацаанд 20 сая болон түүнээс дээш үнийн дүн бүхий 576 ширхэг бараа, ажил үйлчилгээ худалдан авах тендер зарлаж гэрээ байгуулсан байна.
Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд нүүрсний олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, төрийн өмчийн хөрөнгөөр бараа үйлчилгээ худалдан авах явцад дараах албан тушаалтнууд шууд болон шууд бусаар оролцсон нөхцөл байдал тогтоогдож байна.
Ерөнхийлөгч асан Х.Баттулга - Ардчилсан нам
Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан Ө.Шижир - Ардчилсан нам
Зам тээврийн хөгжлийн сайд асан Д.Ганбат -Монгол Ардын нам
УИХ-ын гишүүн А.Адьяасүрэн- Ардчилсан нам
УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ- Ардчилсан нам
УИХ-ын гишүүн Ц.Анандбазар -Монгол Ардын нам
Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд- Ардчилсан нам
УИХ-ын гишүүн Н.Наранбаатар- Монголын Ардын нам
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр- Монгол Ардын нам
УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн- Монгол ардын нам
УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд- Монголын Ардын нам
Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж- Ардчилсан нам
Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэ-Очир - Монгол Ардын нам
Өмнөговь аймгийн Засаг дарга асан Б.Бадраа -Ардчилсан нам
Эрдэнэс Тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирал асан А.Ариунболд- Монгол Ардын нам
Эрдэнэс Тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг -Монгол Ардын нам
Эрхэт Монгол группийг үүсгэн байгуулагч Х.Мандахбаяр- Монгол Ардын нам
П.ГОО