BTS-ийн Жин цэргийн албанд татагдлаа

БНСУ төдийгүй дэлхийн хамгийн алдартай хамтлаг болох "BTS" хамтлагийн гишүүн Ким Сокжин буюу Жин өнөөдөр буюу 12 дугаар сарын 13-нд цэрэгт татагдлаа.
BTS-ийн гишүүд Жинийг цэргийн албанд үдэж өгөхөөр Кёнги мужийн Ёнчон хотод байрлах цэрэг татлагын төвд очжээ.
Тус хамтлагийн хамгийн ахмад гишүүн болох Жин фенүүддээ бусад цэрэгт татагдаж буй хүмүүс болон тэдний ар гэрийнхнийг хүндэтгэх үүднээс гэртээ үлдэхийг хүссэн байна.
Харин энэ үед дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн сурвалжлагчид цэрэг татлагын төвийн үүдийг сахин, зураг авахаар очсон байжээ.
Жин энэ өдрөөс эхлэн 5 долоо хоногийн турш сургалтад хамрагдана. Үүний дараа цэргийн албанд элсэн орох бөгөөд 2024 оны зургаадугаар сарын 12-нд цэргээс халагдах юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ