Солонгос 2028 он гэхэд далавчит пуужин бүтээхээр болжээ

Солонгос 2028 он гэхэд далавчит пуужин бүтээхээр болжээ

БНСУ анхны дотооддоо бүтээгдэх "ALCM"-ыг үйлдвэрлэхэд 190 тэрбум вон буюу (145 сая доллар) зарцуулахаар төлөвлөж буйг Солонгосын батлан хамгаалах салбарын газар (DAPA) цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ. 

 

ALCM нь 500 километрийн зайд байгаа байг тодорхой нарийвчлалтайгаар онох чадвартай гэнэ. Пуужинг батлан хамгаалах салбарын худалдан авалтын газар өөрөө бүтээх бол үйлдвэрлэх ажлыг дотоодын компаниуд хийх аж. Одоо бүтээж буй KF-21 сөнөөгч онгоцыг уг пуужингаар тоноглохоор төлөвлөөд байгаа гэнэ.


Мөн "ALCM" нь Өмнөд Солонгосын хувьд анхны залуурт пуужин хийх оролдлого юм. Тэрбээр 2019-2021 он хүртэлх  судалгаа хийсэн инженерүүд бүтээн байгуулалтын төсөл хэрэгжих боломжтойг баталж 2028 он гэхэд уг далавчит пуужинг хийж дуусгана хэмээн "DAPA" мэдээлсэн юм. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ