Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Ипотекийн зээлийн урьчилгааг 20 хувь болгох асуудлыг маргааш Засгийн газар хэлэлцэнэ
2022-12-13

Ипотекийн зээлийн хүү болон урьдчилгаа төлбөрийг бууруулах асуудлыг маргаашийн Засгийн газрын хуралдаанаар оруулж хэлэлцүүлэхээр болсон байна. 

 

 

Энэ хүрээнд өнөөдөр  Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Монгол банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо, Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын дарга Б.Сүх-Очир болон бусад албаныхан өнөөдөр хуралдлсан байна. 

 

Энэ талаар Шадар сайд С.Амарсайхан "Ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд 2013-2020 онд нийт 65 мянга орчим иргэнд  жилийн 8 хувьтайгаар зээл олгосон байдаг. Тус иргэдийн зээлийг 6 хувь руу шилжүүлэх асуудлыг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан хөндөж, ажлын хэсэг байгуулсан. Тус ажлын хэсгийн дүгнэлтээр 8 хувийн зээлтэй иргэдийн зээлийн хүүг 6 хувь болгох, мөн шинээр зээл авах иргэдэд урьчилгаа төлбөрийг 20 хувь болгох боломжтой хэмээн гарсан. Иймд тус асуудлыг Засгийн газарт танилцуулахаар тогтлоо.

 

Түүнчлэн 2019 онд Дэлхийн банкнаас Ипотекийн зээлийг Монгол банк санхүүжүүлэх боломжгүй гэдгийг сануулж, тус зээлийн санхүүжилтийг шилжүүлэх саналыг гаргаад байсан. Үүний хүрээнд Монгол банкнаас гаргаж байсан ипотекийн зээлийн эх үүсвэрийг цаашид хаанаас гаргаж, хэрхэн үргэлжлүүлэхийг Сангийн яам, Барилга, хот байгуулалтын яамныхан яаралтай шийдвэрлэж, Засгийн газрын хуралдаанд оруулахыг Шадар сайд С.Амарсайхан холбогдох албаныханд даалгалаа" гэсэн байна. 

 

П.ГОО

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
Орон сууцны зээлийг 8 хувьтай төлж яваа иргэн их бна. Үлдсэн хугацааг 6 хувь руу шилжүүлж өгвөл бага гэсэн иргэнд амьдралд нь тустай. мөн 8 битгий хэл 1.6 төлж бгаа залуучууд бгаа.Мөн зээл авсны 1 хувийг буцааж олгоно уу
2022-12-13
8аа адилхан 6% болгоод нийтээрээ төлөхийг дэмжиж байна
2022-12-13
Үндсэн хуулиндаа иргэн бүр тэгш эрхтэй гэж заасан мөртлөө нэг хэсэг нь 8 хувиар, нэг хэсэг нь 6 хувиар зээл, зээлийн хүүгээ төлөөд байж болохгүй байх шүү.
2022-12-13
Наад барилын бизнесийг хурдан сааруул тэгэхгүй ард хүнд байна байшинг ямар зүсээд идэх биш насаараа өр дарж гээд уйлж энэ нь нөгөө 1 хэсэгт дарамт
2022-12-13