Найруулагч Жэймс Камероyн Аватар 2 киноны нээлтэд оролцохгүй

Найруулагч Жэймс Камероyн Аватар 2 киноны нээлтэд оролцохгүй

 

13 жилийн дараа "Аватар" кино "Усны зам" нэртэйгээр энэ оны сүүлээр кино театруудад гарч эхлэх юм. Сэм Уортингтон, Зое Салданья нарыг багтсан үндсэн жүжигчид бүгд Пандора руу эргэн ирж, дэлхий нийтийн үзэгдэл болсон түүхийг үргэлжлүүлэх гэж байгаа билээ. 

 

12 дугаар сарын 16-нд нээлтээ хийх "Усны зам" киноны найруулагч Жэймс Камероyн Ковид-19-ийн шинжилгээ өгч эерэг хариу гарчээ. Үүний дараагаар Лос-Анжелес хотод болох киноны нээлтэд оролцохгүй хэмээн "The Hollywood Reporter" сонинд мэдээлээд байна. 

 

Бүх цаг үеийн хамгийн их ашиг орлого олсон кино жагсаалтыг 2009 онд нээлтээ хийсэн “Avatar” бүтээл хоёр тэрбум 900 гаруй сая ам.доллароор тэргүүлж байна.

 

Мөн уг ангийн ихэнх хэсгийн зураг авалт усан дотор хийгдсэн бөгөөд жүжигчдээс маш их тэсвэр тэвчээр, ур чадвар шаарджээ. Тодруулбал, гол дүрийн жүжигчид 3.406.870 литр багтаамжтай торхонд зураг авалтад орохын тулд Хавайд усанд шумбах хоёр сарын тусгай сургалтад хамрагджээ. Түүнчлэн Аватар киноны гол дүрд тоглож буй жүжигчин Кэйт Уинслет 7 минут 14 секундийн турш усан дотор амьсгалаа барьж, зураг авалтад оржээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

бжуж:
Супер кино шүү
2022-12-13