Хүйтний эрч өдрөөс өдөр чангарч байна. Энэ жилийн хувьд нийслэлд тулгамдаж байгаа асуудлыг нэг нь цахилгаан дулааны асуудал. Олон жилийн насжилттай станцууд "чөлөө гуйж", өдрөөс өдөрт өргөжин тэлж байгаа их хотын л хэрэглээг хангахад хүндрэл үүсэж эхэллээ.
Нийслэлд халуун ус, дулаан тасалдаж, хаа сайгүй цахилгаан ганц хоёр цагаар тасрах нь хэвийн үзэгдэл болоод байна. Яг одоогоор Баянзүрх дүүргийн нэгдүгээр хороо 48 дугаар сургууль, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, цэцэрлэг, сургуульгүй л тасарсан байдалтай байна. Чухам ямар учраас тог тасарсан талаар албаны эх сурвалжаас тодруулахад гэмтэл гарсан, засварлаж байгаа гэх мэдээллийг өглөө.
Ийнхүү идэр есийн хүйт ч эхлээгүй байхад станцууд шар гэрлээ анивчуулж эхэллээ.
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Эрчим хүчний системийн 2022.12.07-ны өдрийн оргил ачаалал 19.00 цагт 1437 МВт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 132 МВт-аар өссөн байна. Иймээс үйлдвэр, аж ахуйн нэгж байгууллагууд эрчим хүчний үр ашигтай гэрэлтүүлгийг сонгох, мэдрэгчтэй гэрэлтүүлэг ашиглах, цагийн реле тавих, ашиглаагүй гэрлээ унтраах зэргээр гэрэлтүүлгийн зардлыг 50 хүртэл хувиар бууруулах боломжтой.
П.ГОО
Уншиж байна |