BTS Жимин, Тэян нар хамтарсан уран бүтээл хийхээр төлөвлөж байна

БНСУ-ын хэд хэдэн мэдээллийн хэрэгслүүдээр BTS-ийн гишүүн Жимины ирэх нэгдүгээр сард цацах шинэ бие даасан цомгийнх нь “Онцлох уран бүтээлч”-ийг BIGBANG хамтлагийн гишүүн Тэян байх магадлалтай хэмээн таамаглаж байна.
BTS-ийн гишүүд сүүлийн хэдэн сарын турш соло дуун дээрээ төвлөрч ажиллаж байгаа бөгөөд энэ удаа Жимин хамтарсан уран бүтээлд ажиллаж магадгүй гэх мэдээлэл гараад байгаа юм.
Жимин өөрийгөө Тэяний шүтэн бишрэгч гэдгийг хэлж байсан ба одоогоор тэдний хамтралыг "BIGHIT" болон "YG" энтертайнментын зүгээс хараахан батлаагүй байна. Гэвч Тэян энэ жил BTS-ийн гишүүдтэй ойр байгаа харагдсан тул итгэл төрүүлэхүйц сэтгэгдлийг төрүүлж эхэлсэн билээ.
Тухайлбал Тэян өнгөрсөн долдугаар сард BTS-ийн гишүүн J-Hope-ийн “Jack in the Box” үдэшлэгийн VIP зочдын дунд байсан. Мөн найм, есдүгээр сард RM-ийн номын нээлт, урлагийн үзэсгэлэн зэрэг арга хэмжээнүүдэд харагдсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ