"Тавантолгой Төмөр зам" ХХК-д онцгой дэглэм тогтоож, Бүрэн Эрхт төлөөлөгч томилсонтой холбогдуулан ЗТХ-ийн сайд С.Бямбацогт, Бүрэн Эрхт төлөөлөгч Н.Мягмарт ажил хүлээлцүүлж өглөө.
Энэ талаар Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт "Засгийн газрын хуульд заасны дагуу Тавантолгой Төмөр зам компани дээр зургаан сарын хугацаатай Онцгой байдал тогтоож байна. БЭТ-өөр Хэрэг эрхлэх газрын Хууль, эрх зүйн газрын дарга Н.Мягмарыг томилсон" гэлээ.
Онцгой дэглэм тогтоосон хугацаанд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
Компанийн бүтэц зохион байгуулалтыг оновчтой болгож шинэчлэх, шаардлагатай бол бүтцийн нэгж удирдлагыг томилж чөлөөлөх
Компанийн хөдөлмөрийн дотоод журам болон үйлдвэрлэл, тээвэр, технологийн дүрэм, үйлдвэрлэлийн осол, аюулгүй ажиллагааны тусгай журам тогтоож, тэдгээрийг зөрчигчдөд онцгой хариуцлага хүлээлгэж ажиллах
Таван толгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад зарцуулсан хөрөнгөд хөндлөнгийн аудит хийлгэж, дүгнэлт гаргуулах, хууль зөрчсөн, ашиг сонирхлын зөрчилтэй гэрээ хэлцэл үйл ажиллагааг хуулийн байгууллагад шилжүүлэн шалгуулах
Богд хаан төмөр зам болон Тавантолгой төмөр зам компанийн хөрөнгө оруулалт, бизнес төлөвлөгөөнд заасан зорилгт арга хэмжээний хэрэгжилт, худалдан авах ажиллагаанд санхүүгийн иж бүрэн хяналт шалгалт хийж Засгийн газарт танилцуулах
Таван толгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр замын тээврийн үйл ажиллагаа болон галт тэрэгний зохион байгуулалт, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, хяналтыг сайжруулах
ЗГ-аас тогтоосон Онцгой дэглэмийн үйл ажиллагаанд саад учруулсан улс төр иргэд, хэв журмыг сахиулах арга хэмжээ авч ажиллахыг тус тус холбогдох сайд, болон БЭТ Н.Мягмар нарт даалгалаа.
П.ГОО
Уншиж байна |