Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Б.Энхбаяр: Хөгжлийн банкны шалгалтын материалыг нуун дарагдуулсан Ч.Хүрэлбаатарыг дуудаж байцаана
2022-12-12

Хөгжлийн банкийг хянан шалгах УИХ-ын түр хороо хуралдаж байна. Өнөөдрийн хуралдаанд Хөгжлийн банкны асуудлыг шалгах ажилагаанд саад учруулж байгаа зарим байгууллагын төлөөллийг дуудсанаа түр хорооны дарга Б.Энхбаяр хэллээ. Энэ хүрээнд  Сангийн сайд Б.Жавхлан, Голомт банкны Ерөнхийлөгч Г.Ганболд, Чингис хаан банкны гүйцэтгэх захирал Э.Ганзориг нарыг дууджээ.

 

 

Түр хорооны дарга Б.Энхбаяр “Хөгжлийн банкинд өмнө хийгдсэн бүхий л шалгалтын материал, дүгнэлтийг албажуулж, түр хороонд ирүүлэх тогтоол гарсан. Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, тухайн үеийн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарын хамтарсан удирдамжаар 2020 онд Хөгжлийн банкинд хийсэн хяналт шалгалтын материалыг ирүүлээгүй. Хоёр удаа нэхсэн.

 

Хамгийн сүүлд ирүүлсэн материалд шалгалтын материалыг Сангийн сайд албажуулаагүй байсан. Өнөөдрийн бидний ярьж байгаа Хөгжлийн банкны зөрчил, дутагдал албажуулаагүй шалгалтаар илэрсэн байна. Үүнийг тухайн үеийн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар эс үйлдлээр албажуулахгүй, нуун дарагдуулсан гэж үзэж байна. Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хамтарсан шалгалтаа албажуулаад гарын үсэг зурсан байна. Гэтэл Сангийн сайд албажуулаагүй, Засгийн газарт энэ талаар танилцуулаагүй байна. Ямар учиртай талаар тайлбар авахаар Сангийн сайд Б.Жавхланг дуудсан. Тайлбар өгөөч” гэв.

 

Сангийн сайд Б.Жавхлан: Б.Энхбаяр гишүүн болсон процессыг дурдлаа. Манайхаас материал нэхсэний дагуу 2022 оны 11 дүгээр сарын 10-нд шалгалтын материалыг иж бүрнээр нь ирүүлсэн.

 

Түр хорооны дарга Б.Энхбаяр: Хөгжлийн банкинд 2020 онд хийсэн Монголбанк, Сангийн яамны хамтарсан шалгалтын дүнг албажуулахгүй, нуун дарагдуулж, эс үйлдэл гаргасан нь албан тушаалын гэмт хэргийн шинжтэй гэж үзвэл Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатарыг хууль хяналтын байгууллагаар шалгуулна. Мөн нээлттэй сонсголын үеэр Ч.Хүрэлбаатар сайдыг гэрчээр дуудан байцааж, асууна гэсэн байр суурийг илэрхийллээ.

 

Б.Хэрлэн

 

Shuud.mn
Сонин хачин
Манай хүү ч мундаг даа. Хүүрийн хүрэлбаатар хулгайчийн шүүсийг нь сайн шахаарай. Хулгайн хэрэг бүхэнд холбогдооооооол байдаг. Тэгээд бас худлааа гүтгэж бн гээд гоншгоносон ёстой шоронгийн хадаас болгомоор муу луйварчин байгаам шүү. Урагшааааа
2022-12-13
Юм болгоний түрүүнд ч хүрэлбаатар гээд увс пизду гархийма зайлаал өгөөчэ
2022-12-13
Зочин:
Хүрэлбаатар хотгор шанагийн хулгайч дандаа хууль бус юманд оролцож явна.Сайд хийх байтугай шоронд сууж байх ёстой хүн.
2022-12-12
Hsudraga gishuun amijilt
2022-12-12
хоорондоо алалц МАНгарууд минь,монгол улсын хөгжлийн садаанууд
2022-12-12
zochin:
Энхбаяр гишүүнээ дэмждэг шүү, та үнэхээр шударга сайн ажиллаж байгааг сонгогчийн хувьд мэдэж байгаа, хийсэн сонголтондоо харамсахгүй байгаа
2022-12-12
Зүгээр л шалга битгий хувийн амжилтаар хандаад өай
2022-12-12