УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр ээлжит хуралдаанаа хийлээ. Бүлгийн өнөөдрийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцсэн байна.
Бүлгийн өнөөдрийн хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон ХЗДХ-ийн сайд цаг үеийн асуудлаар мэдээлэл сонссон байна.
Энэ талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "МАН-ын бүлгээс Ерөнхий сайдын шийдлийг үндэслээд гурван шийдлийг гаргалаа.
Жагсагчид уулзаж саналыг сонсох, хэлэлцээрт орж, асуудлыг хурдан шийдвэрлэхэд анхаарах чиглэлийг Засгийн газарт өглөө.
Хариуцлага тооцохтой холбоотой таван асуудлыг шийдвэрлэх зайлшгүй шаардлага байна. Нэгдүгээрт, Авлига, албан тушаалын гэмт хэргийн ялын бодлогыг чангатгах хэрэгтэй байна. Энэ хүрээнд Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг лхагва гарагийн Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлж, УИХ хэлэлцэх эсэхийг нь шийдэхээр тогтож байна. Энэ нь ялын бодлогыг чангатгахтай холбоотой. Хоёрдугаарт, байгалийн баялгийн төрийн өмчийн менежментийг сайжруулах хүрээд Төрийн өмчийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Төрийн өмчийн компаниудын тухай хууль, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг энэ долоо хоногт хэлэлцэн батална. Байгалийн баялаг, өмчийн менежментийг сайжруулах асуудлыг шинэ түвшинд гаргана.
ҮАБЗ зөвлөмж гаргаж байгаа асуудлаар эрх зүйн орчныг өөрчилнө" гэлээ.
П.ГОО
Уншиж байна |