Дуучин Селена Гомезын шинэ үс тренд болж байна

Дуучин Селена Гомезын шинэ үс тренд болж байна

 

Дуучин Селена Гомез өнгөрсөн долоо хоногт TikTok-доо ердийн шаргал үсэндээ өөрчлөлт хийж олныг гайхшрууллаа. 

 

Дуучин бүсгүй уг бичлэгтээ "Миний оюун ухаан ба би" гэх тайлбартай ариун цэврийн өрөөний гар хатаагч төхөөрөмжөөр солонгорсон үсээ хатааж буй богино хэмжээний бичлэг цацсан байна. 

 

 

Уг бичлэг цацагдсанаас хойш солонгорсон үс олон хүнд хүрч тренд болоод байгаа юм. 

 

 

Селена өнгөрсөн арваннэгдүгээр сарын 4-нд "Apple TV+"-ээр нээлтээ хийсэн "My Mind & Me" хэмээх баримтат кино түүний амьдралын зургаан жилийн түүхийг харуулжээ. Тус кинонд Селенагийн сайн найз Ракуэлл Стивенс мөн гардаг. Тэрээр "Хэрэв хэн нэгэн миний оронд харсан зүйлийг минь харсан бол түүнийг танихгүй байх байсан" хэмээн ярьсан байдаг. 

 

Энэхүү хүнд үеийг даван туулсан Селена "Миний бүх зүйл энэ кинон дээр гарах болно. Одоо би эдгээр зүйлстэй зүгээр л эвлэрсэн. Би илүү аз жаргалтай байж, сэтгэл хөдлөл, оюун санаагаа урьд өмнөхөөсөө илүү удирдаж чаддаг болсон" хэмээв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ