НЗДТГ-аас rанжин Д.Сүхбаатарын талбайд жагсаж буй иргэдэд зориулан гэр барих зөвшөөрөл олгохоор боллоо.
Энэхүү зөвшөөрөл бүхий мэдэгдлийг дөнгөж сая жагсагчдад танилцуулсан байна. Ингэхдээ Сүхбаатарын талбайд үл хамаарах хэсэг буюу автомашины зогсоолд хоёроос илүүгүй гэр барих зөвшөөрөл олгогдож байгаа аж.
Энэ таоаар НЗДТГ-ын дарга И.Баатархүү “Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 11.3.8-д Нийслэл Улаанбаатар хотын Сүхбаатарын талбайд жагсаал, цуглаан зохион байгуулахдаа гэр, майхан, бусад түр орогнох байр барих болон хоноглохгүй байх, түүнчлэн бүх төрлийн тээврийн хэрэгсэл, ердийн хөсөг нэвтрүүлэхгүй байхаар заасан. Иймд Сүхбаатарын талбайд үл хамаарах хэсэг буюу талбайн урд хэсгийн автомашины зогсоолд хоёроос илүүгүй гэр барих зөвшөөрөл олгож байгааг мэдэгдэж байна” хэмээв.
Жагсагчдын зүгээс "Мэдэгдлийг ойлгохгүй байна. Авто зогсоол дээр гэр барьж яах юм бэ" хэмээн эсэргүүцэж байгаагаа илэрхийллээ. Гэр барих зөвшөөрлийн хүсэлтийг жагсагчдаас өнгөрсөн баасан гарагт НЗДТГ-т хүргүүлсэн байна.
П.ГОО
Уншиж байна |