BTS-ийн Жин маргааш цэрэгт татагдана
БНСУ төдийгүй дэлхийн хамгийн алдартай хамтлаг болох "BTS" хамтлагийн гишүүн Ким Сокжин буюу Жин 12 дугаар сарын 13-нд цэрэгт татагдахаар болсон билээ. Өчигдөр Жин цэрэгт явахын өмнөх үсээ засуулсан төрхөө олон нийтэд хуваалцжээ. Ингэхдээ Жин "Миний бодсоноос ч эгдүүтэй харагдаж байна" гэж бичиж фенүүдийнхээ хайрыг татаад байгаа юм.
Солонгос улсад цэргийн зарлангаа авснаас хойш 15-20 хоногийн хугацаанд цэргийн албандаа очих ёстой байдаг. Таван долоо хоногийн турш бэлтгэлийн кэмпэд байрласны дараа цэргийн аль нэгэн нэгж хэсэгт томилогдох гэнэ.
Солонгосын 18-28 насны эрчүүд хэрэв эрүүл мэндийн хувьд асуудалгүй бол бүгд 18-21 сарын хугацаанд цэргийн алба хаахыг хуулиар тогтоосон байдаг билээ. Гишүүд ийнхүү бүгд дарааллын дагуу цэргийн албандаа татагдахаар болж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ