Жүжигчин Том Харди шүтэн бишрэгчдээ гаргасан үйлдэл олны хүндлэлийг хүртэв

Жо-Энн Шогийн хавдар сүүлийн шатандаа оржээ. Тэрбээр жүжигчин Том Хардитай видео дуудлага хийхийг үргэлж хүсдэг байсан аж. Жүжигчин Том Харди шүтэн бишрэгчийнхээ сүүлчийн хүслийг биелүүлж түүний амьдралд тохиох хамгийн том баяр баяслыг бэлэглэлээ.
Жо-Энн Шү Их Британид эмнэлэгт хэвтэж байхдаа мөрөөдлөө биелүүлэхээр инстаграмаараа өөрийн сэтгэгдлийг хуваалцсан байна. Энэ талаар олж мэдсэн Том Харди ч видео дуудлага хийх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.
58 настай эмэгтэй ВВС-д ярилцлага өгөхдөө “Тэр намайг маш их баярлууллаа. Надад цагаа зарцуулав, би үүнээс өөр зүйл хүсэхгүй. Тэр надтай найз шигээ л ярьсан. "Цар тахлын үеэр би түүний бүх киног үзсэн” гэжээ.
Тэрбээр гурван ач зээтэй. Том Хардигийн шүтэн бишрэгч тул өрөөндөө картон цаасанд хэвлэсэн, жүжигчний зургийг байршуулсан аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ