Нүүрсний хулгайг эсэргүүцсэн жагсаал ДОЛОО дахь өдрийнхөө нүүрийг үзэж байна. Энэ хугацаанд холбогдох албаныхан шалгалтын ажиллагаагаа шуурхайлж, Засгийн газар оффтэйк гэрээг нууцаас гаргалаа.
Тэгвэл оффтэйк гэрээг нууцаас гаргасантай холбогдуулан Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар нийгмийн сүлжээндээ дараах байр суурийг илэрхийлжээ.
Тэрбээр "Х.Баттулга 2017-2021 онуудад Ерөнхийлөгчөөр ажиллахдаа "Таван толгой"-н нүүрсний эзэн шиг л байлаа. “ЭТТ” компани, төмөр замын дарга нар ханарч унаад л, дагаж гүйгээд л, баатар гавъяат болоод л.
Өөртэй нь үзэл бодол нэг биш хүмүүсийг шоронгоор айлгаад л...УИХ-ын бизнесмен гишүүд өргөл барьцаа түүнд барьж гүйж, үнэнчээ илтгэж тангараг өргөөд л. Хэсэг хүмүүс өрөөнд нь орохдоо 90 градусаас дээш өнцөг үүсгэж бөхийгөөд л. Женко бол зүгээр л нүүрсний хулгайн автор ш дээ. Монгол төрийн эмгэнэл" гэжээ.