Өмнөд Солонгос улс 2023 оноос нас тоолох системээ өөрчилнө

Өмнөд Солонгос улс 2023 оноос нас тоолох системээ өөрчлөн олон улсын стандартад нийцүүлэхээр боллоо. Тус улс нь "Солонгос нас" гэх бусад улсаас ялгаатай системээр иргэдийнхээ насыг хэмждэг бөгөөд олон улсын стандартад нийцүүлснээр Өмнөд Солонгосын 52 сая иргэн даруй хоёр насаар залуужих юм.
2022 оны нэгдүгээр сард "Hankook" судалгааны хүрээлэнгээс өмнөд солонгосчуудад санал асуулга явуулахад 10 хүн тутмын долоо нь "Солонгос нас"-ыг халахыг дэмжсэн байна. Мөн 40 хувь нь эл өөрчлөлт улсын нийгмийн шатлал хоорондын зөрчилдөөнийг багасгаж, залуу үеийнхнийг дэмжих бодлогод эергээр нөлөөлнө гэж үзжээ.
"Солонгос нас"-аар хүүхэд төрмөгцөө нэг настай болж, төрсөн өдрөөрөө нэг нас нэмж, шинэ он гарахад буюу нэгдүгээр сарын 1-нд ахин нэг нас нэмдэг. Харин олон улсын стандартад шилжсэнээр төрөхөд нэмсэн болон шинэ оны насыг хасан одоогийн иргэд 1-2 насаар залуужихаар боллоо.
Өмнөд солонгосчууд насыг ихэд чухалчлан авч үздэг уламжлалтай бөгөөд харилцан яриа үүсгэхээсээ өмнө нэгнээсээ ах, эгч эсэхээ мэдсэнээр хүндлэн авгайлан үгсээр харилцдаг. Энэхүү нийгмийн харилцааны олон зөрчлийг насны системийг өөрчилснөөр арилгах боломжтой гэж үзжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ