Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхантай уулзахаар болжээ. Засгийн газрын тэргүүн нүүрсний хулгайд холбогдсон хүмүүсийн нэрийг ил болгох хүсэлтийг Ерөнхий прокурорт тавих аж.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу гэмт хэргийн мэдээллийг прокурорын байгууллагын зөвшөөрлөөр олон нийтэд мэдээлдэг. Тиймээс жагсагчдын шаардлагын дагуу хэрэгт холбогдон шалгагдаж байгаа хүмүүсийн нэрийг зарлах асуудлаар Ерөнхий прокурортой уулзаж, ярилцах аж.
Б.Хэрлэн