Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гаргасан шийдвэрийг ЗГХЭГ-ийн дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийж байна.
Тэрбээр "Монгол Улсын эдийн засгийн 90 гаруй хувь нь уул уурхайн бүтээгдэхүүний экспортоос хамааралтай. Үүнийг хувьдаа болон бусдад давуу байдал бий болгох замаар удаа дараагийн луйврын үйл ажиллагаа явагдсан гэдгийг Монголын ард түмэн мэддэг болсон. Уул уурхайн салбарт өөрсдийн нөлөөллийг тогтоосон байсан бизнес улстөрийн бүлэглэлүүдийн эрх ашиг хөндөгдөж байгаа цаг үе.
Засгийн газар Хармагтайн орд, Ноён-Уул, Тост тосон бумба, Салхит, Асгат зэрэг алдагдсан ордуудыг төрд авах ажлыг хийж байгаа. Эдгээрийг эзэмшиж байсан хүмүүсийн эрх ашиг хөндөгдөж байгаа. Сүүлийн өдрүүдэд болж байгаа ард иргэдийн шаардлага бүхий жагсаалыг эрх ашиг нь зөрчигдсөн бүлэглэлүүд нийгмийн эмх замбараагүй байдал руу хөтлөх оролдлогууд хийгдэж байгааг удаа дараа тогтоосон. Засгийн газрын зүгээс шударга ёсыг тогтоох уул уурхайн салбар өөрсдийн нөлөөллийг тогтоосон улс төр, бизнесийн бүлэглэлтэй тэмцэж байгаа тэмцлээ зогсоохгүй. Цаашид ард түмнийхээ дэмжлэгтэйгээр энэ бүхнийг шийдвэрлэнэ. Үүнтэй холбоотойгоор Засгийн газраас орон нутгийн өмчид 51 хувь нь хувийн өмчлөлд 49 хувь нь шилжсэн сүүлийн 10 жил ажиллаж байгаа уул уурхайн Тавантолгой ХК бий. Үүнээс Монголд төрд үр өгөөж орж ирсэн түүх байдаггүй. Сүүлийн өдрүүдэд өрнөж байгаа хоосон машин хилээр гарсан, Эрдэнэс тавантолгой компанийн эзэмшлийн мөргөцөг алга болсон зэрэгтэй холбогдуулан Тавантолгой ХК дээр нэлээдгүй асуудал байгаа нь тодорхой болж байна.
Тэгвэл өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар тус компанид БҮРЭН ЭРХТ төлөөлөгч томилон ажиллуулахаар болсон байна. Нүүрсний хулгайтай холбоотой асуудлыг нэг мөр шийдвэрлэхээр бүрэн эрхт төлөөлөгчийг томилж байна. Бүрэн эрхт төлөөлөгчөөр ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзоригийг томилж байна. Өнөөдөр Шадар сайд очиж ажил хүлээлцэхээр болсон" гэлээ.
П.ГОО
Уншиж байна |