Жагсагчид коронавирусийн халдварын үеийн төсвийг олон нийтэд ил болгох шаардлагыг тавьж буй. Энэ шаардлагын дагуу өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Ковидын төсвийг ил болгох үүргийг Шадар сайд С.Амарсайханд өглөө.
Улс, нийслэл, орон нутгийн төсөв, олон улсын байгууллагын зээл тусламжийн хөрөнгийг хэрхэн зарцуулсан зардлыг бүхэлд нь олон нийтэд ил болгоно. Эмчилгээ, онцгой байдлын үед авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, вакцин, худалдан авалт, ариутгал, халдваргүйжүүлэлт холбоотой бүхий л зардлыг ил болгохыг Шадар сайд С.Амарсайханд даалгалаа.
Төсвийн мэдээллийг ирэх долоо хоногт вэб сайтад байршуулан зарлах үүргийг С.Амарсайхан хүлээлээ.
Б.Хэрлэн