Бадарчин явсан газар балагтай гэдэг үг бий. Ард иргэдийн сайн дураараа нэгдэн нийлж, нүүрсний хулгайчдад хариуцлага тооцохыг шаардаж буй жагсаал Засгийн газрын огцруулах тухай жагсаал болон гэнэт зүсээ өөрчлөв.
Энэ шаардлагыг тавин талбай руу урьдчилан бэлтэгсэн уртаас урт цагаан тууз барьж орж ирсэн хэсэг бүлэг хүмүүс бол С.Эрдэнийн хүү Одбаяр нар юм. Хөрөнгөлөг байгаа биз. Бас болоогүй. Одоо 30 гэр барина. Энэ талаар С.Эрдэнийн хүү Одбаяр нийгмийн сүлжээндээ "Нүүрсний Засгийн газрыг огцруулах жагсаалд #NoDoubleStandard иргэдийн хөдөлгөөнүүд ЦАГААН ТУУЗ оруулж ирлээ. Цаашид Монгол ГЭР оруулж ирнэ!" хэмээн нийгмийн сүлжээндээ бичжээ.
Анхаарал татаж байгаа зүйл нь Сүхбаатарын талбай дээр гэр барих хүсэлтэд Засгийн газрын огцруулах тухай онцлон дурьдсан байна. Ийнхүү энгийн иргэдийн жагсаалын зорилгыг ихэс дээдсийн хүүхдүүд орж ирэн бужигнуулж, бусниулахаар болчихов. Ард түмэн хулгайлч нарт хариуцлага тооцохыг шаардсан, харин Э.Одбаяр тэргүүтэй иргэний нийгмийн байгууллагынхан Засгийн газрын огцруулах тухай ярьж байна. Гол зорилго нь Засгийн газрыг огцруулах байсан уу? Эсвэл эх орны баялгийг тонож, хувьдаа завшсан элэг буруутан хулгайчдад хариуцлага тооцох байсан уу? гэдэг анхаарах ёстой асуудлын нэг болоод байна.
П.ГОО