УИХ-ын чуулганы хуралдаанаар Хянан шалгах түр хороог ажиллах хугацааг сунгах эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Баярсайхан өөрийн байр сууриа илэрхийллээ. Түүний зүгээс "Түр хорооны ажиллах хугацааг сунгахыг дэмжиж байна. Монголын ард иргэд хариуцлага тооцдог төртэй байхыг харахыг л хүсэж байна. Шударга ёс, хариуцлага гэдэг үгний үнэ цэнэ алдагдсан. Д.Бат-Эрдэнэ гишүүн сөрөг хүчнийхээ хүмүүсийг нэр цохоод цоллож байна гэлээ. Гэтэл сөрөг хүчнийхэн УИХ, Засгийн газарт 30, 40 нүүрсний хулгайч байгаа гээд цоллоод байх юм. О.Цогтгэрэл, С. Одонтуяа нарын гишүүд хүмүүсийнхээ нэрийг мэдэж байгаа юм бол нэрлээд зарлаад өгөөч. УИХ-д нэр цэвэр гар цэвэр гишүүд байгаа шүү. Битгий ингэж УИХ-ын нэр хүндийг унагаагаад бай. Мэдэж байвал нэрийг нь зарла. Хэлмэгдмээргүй байна.
Би хоёр жил бүх л бүтэн нэг аймгийн тоноод явчихсан хулгайчдад хариуцлага тооцоод өгөөч гэдэг асуудлыг ярьж байна. Хүүхдийн мөнгөнд хүртэл хумсаа шигтгээд сууж байгаа хулгайч нар нүүрэлчихсэн л байна. Бүх шатанд нь энэ хүмүүстэй хариуцлага тооцоод өгөөч. Ажлын хэсгээс оффтейк гэрээг яг хэзээ нууцаас гаргах вэ? 40 их наяд гэж Т.Доржханд гишүүний тоо эцсийнх мөн үү " гэсэн асуултад хариулт авахыг хүслээ.
Үүнд Түр хорооны дарга Г.Ганболд "Хянаж шалгах, нотлох баримт цуглуулахад цаг хугацаа орж байгаа учраас түр хорооны ажиллах хугацааг сунгаж байна. Оффтейк гэрээг 21-ны сонсголоос өмнө ил болно гэж итгэж байна" гэлээ.
П.ГОО
Уншиж байна |