УИХ-ын чуулганы хуралдаанаар УИХ-ын Хянан шалгах түр хороо (Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох) -ны хугацааг сунгах асуудлыг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ: Ард түмэн эдийн засаг доройтоод жагсаж байна. 1072 хувьцааны ногдол ашгийн ногдол ашиг хаана байгаа талаар шаардлага тавьж байна. Ногдол ашиг өгөхгүй байгаа компанийнхаа эдийн засгийн нөхцөл байдал гэрээ хэлцэлийг мэдэх эрх хувьцаа эзэмшигчдэд байхгүй байна вэ? Оффтэйк гэрээг ил болгох нь Түр хорооны гол ажил. Эрх баригчид хуулиар буруутай нь тогтоогдоогүй байхад хэний ч нэрийг хэлж болохгүй гэдэг мөртлөө А.Адъяасүрэн гишүүн бид хоёрын нэрийг хаа хамаагүй хэлж байгаагаа бодоцгооно биз. "Чалько"-гийн 100 машин яагаад давуу эрхтэй байдаг юм бэ? Эрх баригчдын давуу эрхтэй машиныг яагаад ярихгүй байна вэ? Тавантолгой компанид миний бие хувьцаа эзэмшдэг нь үнэн. Энэ компани энэ жил нэгж хувьцаандаа 2500-3000 төгрөг тараана. Энэ жишгээр нийт хувьцаа эзэмшигчдэдээ тараах боломж байгаа. 2004 оноос нүүрсний экспорт эхэлсэн. АТГ, ЦЕГ, ТЕГ-ын ажлын хэсэг Өмнөговь аймагт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Нэлээн эр зориг гарах байх.
Түр хорооны дарга Г.Ганболд: "Чалько" компанийн 100 машин очергүй өдөр бүр гардаг. Бид тус компанид нүүрсний өр төлөөд дууссан. Чалькогоос ямар хүсэлт гараад хэний ямар шийдвэрээр очергүй гарч байгаа талаарх бүх мэдээллийг авахаар боомтын зөвлөл, ажлын хэсгүүдэд хүсэлт өгсөн. 300 гаруй бөмбөлөг үүсээд 10 гаруя мянган машин очерлож, зарим нь сард ганц хоёр удаа гарч байхад 100 гаруй машин өдөр бүр гарна гэдэг бол асар том давуу эрх юм. Жолооч нар үүнд дургүйцэж байгаа.
П.ГОО
Уншиж байна |