Хятадын эрх баригчид улс даяар ковидын хязгаарлалтыг сулруулж байгаагаа зарлалаа
2022-12-08

Хятадад гурван жилийн туршид хатуу хөл хорион дор амьдарч байсан иргэд өнгөрсөн сарын сүүлээр эрх баригчдынхаа бодлого, хатуу хязгаарлалтыг эсэргүүцэн жагсаал, үймээн дэгдээж байсан. Үүний дараа зарим хот, мужийн захиргаа ковидын хязгаарлалтыг бага зэрэг сулруулж эхэлсэн юм. 

 

Харин лхагва гарагт Хятадын эрх баригчид улс даяар хязгаарлалтыг сулруулж байгаагаа зарлалаа. Ингэснээр халдварын өндөр эрсдэлтэй бүсүүдийг барилга, байр, давхар, гэр гэсэн хязгаарлагдмал хүрээнд оновчтойгоор тогтоож, хот дүүргээр нь хязгаарлалт тогтоохоо зогсоох юм байна. Мөн иргэд оршин сууж буй газруудын орц, гарцыг ямар ч тохиолдолд хаахыг хоригложээ. 

 

Коронавирусийн халдвар тархах эрсдэл багатай дүүргүүдэд хүмүүсийн зорчих хөдөлгөөнийг хязгаарлахгүй, үйлдвэрлэл, бизнесийн үйл ажиллагааг зогсоохгүй аж. Түүнчлэн хүүхдүүдтэй ажилладаггүй хүмүүс, ахмад настнуудыг албадан шинжилгээнд хамруулахгүй байхаар шийджээ. Мөн хот хооронд зорчиход коронавирусийн шинжилгээний сөрөг хариу шаардах журмыг цуцалж, шинж тэмдэг илрээгүй хүмүүс болон хөнгөн өвдсөн хүмүүс гэртээ эсвэл тусгаарлалтын төв аль нэгнийг нь сонгож эмчлүүлэх боломжтой болсон гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Жо Энгрессиа : (Joe Engressia):
Намайг Жо Энгрессиа мэргэшсэн ёс зүйн хакер гэдэг *зээлийн оноо засах, * гэмт хэргийн бүртгэлийг устгах, * ахлах болон их сургуулийн дүнг өөрчлөх, * вэб сайт, портал хакердах, * CCTV камерыг хакердах, * Facebook, YouTube, google, whatsapp хаягуудыг онлайнаар хакердах, * хакеруудын таныг зовоож буй дохиог хянах, * янз бүрийн брэндийн Iphone-г хакердах, *мэдээллийн санд мэдээлэл нэмэх, устгах, бусад олон онлайн хэлцлүүд. Нууцлалыг нууц үг болгосон мэргэжлийн гэрчилгээтэй баг. Цаг үрэх хэрэггүй, учир нь бид хэдхэн товшилтын зайд байна. Холбоо барих. DIGITALDAWGPOUNDHACKERGROUP@GMAIL.COM whatsapp дугаар. : +1 732 639 1527. Хүндэтгэсэн.
2022-12-08