Өмнөд Солонгосын жолооч нар ажил хаясны улмаас түлш хомстож, барааны нийлүүлэлт тасалджээ
2022-12-08

Өмнөд Солонгосын ачааны машины жолооч нар бүх нийтээр ажил хаялт зарлаад багагүй хугацаа өнгөрч байна. Энэ ажил хаялт бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт зэргээр эдийн засагт ихээхэн сөргөөр нөлөөлж байгаа юм. 

 

Аль-Жазира телевизийн мэдээлснээр, ачааны машины жолооч нар ажил хаясны улмаас Өмнөд Солонгосын 100 орчим шатахуун түгээх газар үйл ажиллагаагаа зогсоожээ. Цалингаа нэмүүлэхийг шаардсан жолооч нар 11 дүгээр сарын 24-ний өдрөөс ажил хаяж, энэ хугацаанд үйлдвэрчний эвлэл болон засгийн газар хоорондоо хоёронтаа хэлэлцээ хийсэн ч одоогоор дорвитой үр дүнд хүрээгүй байна. 

 

Ажил хаялтын улмаас түлш, барилгын материалын нөөц дуусаж байгаа тул Өмнөд Солонгосын эрх баригчид жолооч нарыг эргүүлэн ажилд нь оруулахын тулд дарамт шахалтаа улам нэмэгдүүлж байгаа юм.

 

Өнгөрсөн ням гарагт БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ель газрын тосны боловсруулалт, ган хайлуулах зэрэг эдийн засгийн нэмэлт хохирол үүсгэж болзошгүй салбаруудад ажилладаг жолооч нарыг ажилд нь эргүүлэн оруулахыг тушаасан. Түүнчлэн ажилдаа эргэж орохгүй бол хорих ялаар шийтгэх хүртэл арга хэмжээ авна гэж сүрдүүлж байлаа. 

 

Харин алсын тээврийн жолооч нарын үйлдвэрчний эвлэлүүдийг нэгтгэдэг Солонгосын Үйлдвэрчний эвлэлүүдийн KCTU холбоо Ерөнхийлөгчийн тушаалыг "дайны байдал тогтоосонтой адил хэрэг" хэмээн үзэж, засгийн газар тушаахын оронд үйлдвэрчний эвлэлтэй хэлэлцээ хийх ёстой гэж мэдэгджээ.

 

Түүнчлэн зөвшилцөлд хүрэх хүртэл ажил хаялтаа үргэлжлүүлнэ хэмээн онцолсон байна. Харин эрх баригчид үйлдвэрчний эвлэлүүдийн шаардлагад бууж өгөхгүй хэмээн мэдэгдсээр байгаа юм. 

 

Өнөөдрийн байдлаар Өмнөд Солонгосын 100 орчим шатахуун түгээх газарт түлш дуусжээ. Эдгээрийн 60 орчим хувь нь Сөүл, нийслэлээс холгүй орших, хүн ам ихтэй Кенги мужид байрладаг аж. Түүнчлэн ган цутгамал, газрын тос хими, газрын тос боловсруулах, цементийн салбарын үйлдвэрүүдийн үйл ажиллагаанд доголдол гарсан байна. Мөн алсын тээврийн жолооч нарын ажил хаялтын улмаас 2,69 тэрбум үнийн дүнтэй бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт тасалджээ. 

 

Г.Бямбасүрэн

 

 

Shuud.mn
Сонин хачин
Жо Энгрессиа : (Joe Engressia):
Намайг Жо Энгрессиа мэргэшсэн ёс зүйн хакер гэдэг *зээлийн оноо засах, * гэмт хэргийн бүртгэлийг устгах, * ахлах болон их сургуулийн дүнг өөрчлөх, * вэб сайт, портал хакердах, * CCTV камерыг хакердах, * Facebook, YouTube, google, whatsapp хаягуудыг онлайнаар хакердах, * хакеруудын таныг зовоож буй дохиог хянах, * янз бүрийн брэндийн Iphone-г хакердах, *мэдээллийн санд мэдээлэл нэмэх, устгах, бусад олон онлайн хэлцлүүд. Нууцлалыг нууц үг болгосон мэргэжлийн гэрчилгээтэй баг. Цаг үрэх хэрэггүй, учир нь бид хэдхэн товшилтын зайд байна. Холбоо барих. DIGITALDAWGPOUNDHACKERGROUP@GMAIL.COM whatsapp дугаар. : +1 732 639 1527. Хүндэтгэсэн.
2022-12-08