Талибууд Афганистанд төрийн эрхэнд гарснаас хойш шариатын хуулийг сэргээж байгаа юм. Улмаар гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн хүнийг хатуу шийтгэж байгаагийн дээр төрийн эрхэнд дахин гарснаасаа хойш анх удаа лхагва гарагт олны өмнө цаазын ял гүйцэтгэжээ.
Тодруулбал, лхагва гарагт Афганистаны Фарах мужид хүний амь хөнөөсөн хэргээр шийтгүүлсэн эрийг олны өмнө цаазаар авсан гэж Талибаны төлөөлөгчид мэдэгдсэнийг ВВС дамжуулсан байна. Энэ нь талибууд төрийн эрхэнд дахин гарснаас хойш цаазын ял гүйцэтгэснийг албан ёсоор баталж буй анхны тохиолдол юм.
"Эх орон нэгтнүүдийг цуглулан цаазын ялыг гүйцэтгэхийг Дээд шүүхэд үүрэгдсэн" хэмээн Талибаны хэвлэлийн нарийн бичгийн дарга Забинхулла Мужахида мэдэгдсэн байна.
Цаазын ялыг гүйцэтгэхэд Талибаны өндөр албан тушаалтнууд байлцсан гэнэ.Түүнчлэн Фарах мужийн захиргааныхан цаазын ял гүйцэтгэж байгааг харахыг хүмүүст уриалан чанга яригчаар зар түгээсэн аж.
Талибуудын мэдээлснээр, Тажмир гэх эрийг хүний амь хөнөөснөө хүлээн зөвшөөрсний дараа цаазалжээ. Түүний хэргийг шүүхэд хянан нхэлэлцсэний дараа шариатын хуулиар ял оноосон байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |