Туркийн парламентын гишүүд төсөв хэлэлцэх үеэрээ маргалдан, улмаар зодолджээ. Зодооны улмаас толгойндоо гэмтэл авсан нэг гишүүнийг эмнэлэгт хүргэсэн талаар Туркийн Sputnik агентлаг мэдээлсэн байна.
"Парламентын Ерөнхий ассамблей дээр төсөв хэлэлцэххоёр дахь өдөр дахин маргаан дэгдсэн" хэмээн эх сурвалж мэдээлжээ. "Шударга ёс, хөгжлийн нам" болон "Сайн нам" гэсэн хоёр намаас сонгогдсон гишүүдийн хоорондоо үг сөрж, улмаар зодоон болсон байна.
Туркийн парламентчид хурлын үеэр зодоон хийсэн анхны тохиолдол нь энэ биш. Тухайлбал, 2021 онд Туркийн гишүүд хувийн онгын асуудлаас болж зодолдож байв. Тухайн үед парламентын гишүүн Дотоод хэргийн сайд Сулейман Сойлугаас бизнесменээс хувийн онгоцыг нь авч ашигласны учрыг асуусны дараа маргаан дэгджээ. Сойлу гишүүний үгийг няцааж, маргаан дэгдсэний дараа гишүүд хоорондоо зодолдож байв.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |