Парламентаа тараахыг завдсан Перугийн Ерөнхийлөгчийг огцруулав
2022-12-08

Перугийн улс төрийн амьдрал тааварлаж байгаагүйгээр өрнөж байна. Энэ улсын Ерөнхийлөгч засаглалаа "тонгорох гээд өөрөө тонгоруулжээ". Тодруулбал, Перугийн Ерөнхийлөгч Педро Кастильо парламентаа тараах гэсний хариуд парламент нь түүнд импичмент зарласан байна. 

 

Ийнхүү Кастильог огцруулсны дараа дэд Ерөнхийлөгч Дина Болуарте Ерөнхийлөгчийн тангараг өргөж, Перугийн анхны эмэгтэй Ерөнхийлөгч боллоо. Олон улсад тархсан гэрэл зургууд дээр Кастильо цагдаагийнхантай хамт явж байх бөгөөд гэхдээ түүнийг баривчлан саатуулсан эсэх нь одоогоор тодорхойгүй байна. 

 

ВВС агентлагийн мэдээлснээр, Перу дахь эрх мэдлийн төлөөх тэмцлийн явцад Кастильо тус улсын Конгрессыг онц түр засгийн газраар солино гэж зарласан юм. Тэрбээр сөрөг хүчний төлөөлөгчид олонх нь байдаг парламентыг тараана гэж зарласан нь Перуг төдийгүй олон улсыг ихээхэн цочроосон юм. Ингээд хэд хэдэн сайд нэн даруй огцрох өргөдлөө өгсөн бол Үндсэн хуулийн шүүх Ерөнхийүлөгчийг төрийн эргэлт хийхээр завдсан хэмээн буруутгажээ. Улмаар  хууль тогтоогчид түүнд парламентыг тараах алхам хийх боломж олголгүй, шуурхай хуралдаан зарлаж, улмаар энэ хурлаар Ерөнхийлөгчид импичмент зарлах шийдвэр гаргасан байна.

 

Үүний дараа Перугийн цагдаагийн газар Твиттер хуудсандаа Ерөнхийлөгч Кастильо цагдаагийн хэсэгт байгааг харуулсан зураг нийтэлжээ. Энэ постонд Кастильог "ерөнхийлөгч асан" хэмээн бичсэн бөгөөд нөхцөл байдалд оролцохоос аргагүй болсон хэмээн цагдаагийнхан мэдэгдсэн байна. Харин нэг их удалгүй энэ постыг устгажээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Жо Энгрессиа : (Joe Engressia):
Намайг Жо Энгрессиа мэргэшсэн ёс зүйн хакер гэдэг *зээлийн оноо засах, * гэмт хэргийн бүртгэлийг устгах, * ахлах болон их сургуулийн дүнг өөрчлөх, * вэб сайт, портал хакердах, * CCTV камерыг хакердах, * Facebook, YouTube, google, whatsapp хаягуудыг онлайнаар хакердах, * хакеруудын таныг зовоож буй дохиог хянах, * янз бүрийн брэндийн Iphone-г хакердах, *мэдээллийн санд мэдээлэл нэмэх, устгах, бусад олон онлайн хэлцлүүд. Нууцлалыг нууц үг болгосон мэргэжлийн гэрчилгээтэй баг. Цаг үрэх хэрэггүй, учир нь бид хэдхэн товшилтын зайд байна. Холбоо барих. DIGITALDAWGPOUNDHACKERGROUP@GMAIL.COM whatsapp дугаар. : +1 732 639 1527. Хүндэтгэсэн.
2022-12-08