АТГ, Шүүх, Прокурорын байгууллагын зүгээс нүүрсний хулгайтай холбоотой асуудлаар мэдээлэл өгч байна
Энэ үеэр нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурор Ц.Ариунболд “ХЗДХ-ийн сайд саналаа хэлсэн болов уу? гэж ойлгож байна. Хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаа Эрүүгийн хянан шийдвэрлэх хуульд заасны дагуу явагдана. Мөрдөгч хуулиар хүлээсэн чиг үүргээ бие дааж хийх ёстой хэсэг үйл ажиллагаа байгаа, прокурор, шүүхийн зөвшөөрөлтэй явагдаж ажиллагаа байна. Хууль зүйн сайдыг хөндлөнгөөс оролцож байна гэж үзэхгүй байна.
Хаасан хэргүүдийг эргэж хянаж үзэж, хэрэг бүртгэлтийн ажиллагааг нээсэн. Нүүрсний асуудлаар 21 хэргийг шалгаж байна. БНХАУ-ын талаас хичнээн хэмжээний машин ямар дугаартай гарсан бэ? гэх мэдээлэл ирнэ. Энэ мэдээллийг харьцуулж үзнэ. Төрийн өндөр албан тушаалтнууд энэ хэрэгт холбогдсон эсэх талаар мэдээлэл хэлэх боломжгүй байна. Төрийн өндөр албан тушаалтнуудын эрх хэмжээг хязгаарлах нотлох баримтууд гарч ирэх юм бол Ерөнхий прокурор хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлнэ. Нүүрсний хулгай бол айлын амбаараас түмпэн шанага хулгайлаад үүрээд гарсантай адил хэрэг биш. Тодорхой хэмжээний зохион байгуулалттай үйл байгаа гэж төсөөлж байна” гэлээ.
Уншиж байна |