Хуульзүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ЦЕГ, АТГ, УПЕГ, ГЕГ, ТЕГ, ХХЕГ-ын удирдлагууд, мөрдөгч, прокуроруудтай уулзлаа. ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хуулийн байгууллагын удирдлагуудаас нүүрсний хулгайн мөрдлөгийн хүрээг тэлж, эрчимжүүлэн яаравчлахыг хүслээ. Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд:
-Нүүрсний гэрээг улсад хохиролтойгоор хийсэн үү
-Их хэмжээний худалдан авалт хийхдээ Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, үйлчилгээ худалдан авах журмыг зөрчсөн үү
-Тээвэрлэлт хууль ёсны дагуу явагдсан уу
-Тээвэр эрхлэгчийн эцсийн өмчлөгчдийг олж тогтоох, тэд улсад татвар төлсөн үү
-Хилээр хууль бусаар, бүртгэлгүй гарсан нүүрсний тоо хэмжээг гаргаж, холбогдсон албан тушаалтнуудын нэрийг хурдан гаргаж өгөх
-Оффтейк гэрээг олон нийтэд ил тод болгох, энэ гэрээг хийхдээ бусдад давуу байдал бий болгосон уу
-Энэ хэрэгт холбогдсон нэр бүхий улстөрчид, нөлөө бүхий албан тушаалтнуудын нэрийг олон нийтэд ил болгох
-Тоон мэдээллийг ил болгосон УИХ-ын гишүүн Т.Доржхандаас гэрчийн тайлбар авах зэрэг хүсэлтийг тавилаа.
Засгийн газрын зүгээс мөрдөн ажиллагаанд
Засгийн газрын агентлагуудын мэдээ мэдээллийг маш хурдан гаргаж, шаардлагатай хүмүүсийг ажиллуулах
Эрхзүйн харилцан туслалцаа гэрээ байгуулсан БНХАУ болон бусад улсуудаас хэрэгт шаардлагатай мэдээлэл солилцох чиглэлээр дэмжлэг үзүүлнэ.
Мөрдөн шалгах ажиллагаанд хүч нэмэгдүүлж, орон нутгаас эрүүгийн хэргийн мөрдөгч нарыг татан ажиллуулах юм байна.
Б.Хэрлэн