Украины Днепр хотын зөвлөл Александр Пушкин, Михаил Ломоносов, Максим Горький болон Орос, ЗХУ-ын түүхтэй холбоотой бусад зүтгэлтнүүдийн хөшөөг буулгаж, шилжүүлэн байршуулахаар болжээ. Ийм шийдвэрийг хотын зөвлөлийн гүйцэтгэх хороо 12 дугаар сарын зургааны өдөр гаргасан талаар "Эрх чөлөө" радио мэдээлсэн байна.
Эдгээр объектуудыг хөшөө дурсгалын жагсаалтаас хасах ёстой Соёлын яамны зохих шийдвэрийг хүлээлгүй ийм шийдвэр гаргасан гэж хотын зөвлөл мэдэгджээ. Пушкин, Горький, Ломоносов нарын хөшөөг "Зооконтроль" үйлдвэрийн нутаг дэвсгэрт байршуулах аж.
Орос, Зөвлөлтийн алдартнуудын хөшөөг буулгах ажил ойрын өдрүүдэд эхлэх юм байна. Үүнээс өмнө Днепр хотын захиргаа Пушкиний өргөн чөлөөг Леси Украинки болгон өөрчилж байв. Мөн энэ өргөн чөлөөнд байх хөшөөг солихоор болжээ.
Уншиж байна |