Нүүрсний хулгайч нарын нэрийг зарлахгүй байгаатай холбогдуулан залуус өнгөрсөн ням гарагаас эхлэн Сүхбаатарын талбайд жагсаал хийж байгаа. Дөнгөж сая Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар нар Сүхбаатарын талбай дээр жагсагчдын төлөөлөлтэй уулзлаа.
Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Нүүрсний хэргийг илрүүлэхэд Засгийн газар хүчин мөхөсдөж байна. Ард түмний дэмжлэг хэрэгтэй байна" хэмээсэн юм.
Хуульзүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар жагсагчдын төлөөлөл болох 100 залуустай Төрийн ордонд уулзаж, шаардлагыг нь хүлээн авахаар боллоо.
П.ГОО
Уншиж байна |