Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр өөрийн албан ёсны фэйсбүүк хуудсаараа дамжуулан "Нүүрсний хэргийн асуудлаар Монгол Улсын Их Хурал дээр нээлттэй сонсгол хийж ард түмэнд ил тод мэдээлэх нь зүйтэй. Нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийж хатуу чанд хуулийн хариуцлага тооцох ёстой" хэмээн байр сууриа илэрхийлсэн.
Тэгвэл өнөөдөр Ерөнхийлөгч тодорхой албан тушаалтнуудыг Төрийн ордонд дуудаж уулзан, олон нийтэд нүүрсний хэргийн талаарх мэдээллийг ил тод өгөхийг сануулжээ. Ерөнхийлөгчийн зүгээс албан тушаалтнуудыг нээлттэй шуурхай ажиллахыг шаардсан байна.
П.ГОО
Уншиж байна |