Америкийн нэгэн агаарын тээврийн компанийн онгоцны үйлчлэгч болох Пирсийн ажлын хуваарь зул сарын баярын өдрүүдэд таарчээ. Түүний аав Хэл үүнийг сонсоод гонсойсонгүй, харин охинтойгоо байх арга олсон талаар The Sun мэдээлжээ.
Хэл зургаан нислэгийн тийз худалдан авч, баярын өдрүүдэд охинтойгоо хамт ниссэн байна. Хэлийн хөрш Майк түүний зургийг авч, олон нийтийн сүлжээд байршуулснаар охинтойгоо хамт байхаар хол замыг ажрахгүй туулж байгаа аав алдаршжээ.
"Би нислэгийн үеэр Хэлтэй хамт сууж явсан. Түүний охин Пирс энэ онгоцны үйлчлэгч юм. Хэл охинтойгоо хамт баярыг өнгөрүүлэхийг хүссэн. Тиймээс тэр өнөөдөр болон маргааш охиныхоо үйлчлэх нислэгүүдээр улсыг тойрч ниснэ. Үнэхээр гайхалтай аав! Түүнд Зул сарын баярын мэнд хүргэе!" хэмээн Майк Фейсбүүк хуудсандаа бичсэн байна.
Үүний дараа онгоцны үйлчлэгч Пирс фейсбүүк хуудсандаа аавынхаа талаар ярьжээ. Аавтайгаа хамт тэнгэрт Зул сар тэмдэглэхэд нь тусласан бүх хүнд Пирс талархлаа илэрхийлсэн байна. Мөн аавыг нь улс даяараа нисэх үед нь буулгах, оруулахад тусласан бүх ажилтнууддаа талархаж байгаагаа бичжээ. Пирсийн аав бүх нислэгт амжсан төдийгүй нэгдүгээр зэрэглэлээр нисчээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |