Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар оффтейк гэрээнүүдийг нууцаас гаргахыг дэмжсэн гэдгийг Эрдэнэс Тавантолгой ХК-ийн бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат мэдээллээ. Гэхдээ гэрээний нөгөө тал болох БНХАУ-ын компаниудаас зөвшөөрөл авч, ил болгох аж. Энэ чиглэлээр ажиллах үүргийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт өгчээ.
-Оффтейк гэрээг ил болгох ажлын хэсэг Эрдэнэс Тавантолгой компанид ажиллаж, 11 дүгээр сарын 14-нд Тагнуулын Ерөнхий газарт хүсэлтээ хүргүүлсэн.
-Хүсэлтийн дагуу ТЕГ-аас 11 дүгээр сарын 22-нд нууцын зэрэглэлтэй байгаа гэрээнүүдийг ил болгох боломжтой, Засгийн газарт танилцуулж, шийдвэрлүүл гэсэн хариу ирсэн.
-Ингээд 11 дүгээр сарын 23-ны өдөр ЗГХЭГ-т хүргүүлж, өнөөдөр хэлэлцэн дэмжсэн байна.
Б.Хэрлэн
Уншиж байна |