Өнгөрсөн долоо хоногийн ням гарагаас эхлэн Сүхбаатарын талбайд нүүрсний хулгайчдын нэрсийг ил болгож, хариуцлага тооцохыг шаардсан жагсаал болж байна.
Тэгвэл өнөөдөр жагсагчидтай ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, ХЗДХ-ын сайд Х.Нямбаатар нар уулзахаар болсон байна. Тэд "нүүрсний хулгай"-н гэх Эрүүгийн хэргийн Мөрдөн шалгах ажиллагааны явцын талаарх мэдээллийг жагсагчдад өгөхөөр болсон гэх мэдээллийг Х.Нямбаатар сайд өглөө.
Мөн өнөөдрийн Засгийн газрын хуралдааны үеэр Ерөнхий сайд АТГ, ЦЕГ-ын Мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг өргөтгөх чиглэлийг өгсөн байна. Иймээс хөдөө орон нутгуудад ажиллаж байгаа Эрүүгийн цагдаагийн алба хаагчдыг Мөрдөн шалгах ажиллагаанд татан оролцуулахаар болжээ.
П.ГОО
Уншиж байна |