Денис Шмыгаль: Украинд татвараас олсон бүх орлого дайнд зарцуулагдаж байна
2022-12-07

Украинд татвараас төвлөрсөн бүхий л орлого цэргийн зардалд зарцуулагдаж байгаа, дайны үеэр татварын орлого 30 тэрбум байсан гэж Украины Ерөнхий сайд Денис Шмыгаль мэдэгдсэнийг ВВС агентлаг дамжуулжээ. 

 

"Иргэд болон бизнес төсөвт төлж буй татварын бүхий л орлого манай цэргүүдийн хангамжид зарцуулагдаж байна" хэмээн Денис Шмыгаль Засгийн газрын хуралдааны үеэр мэдэгджээ.

 

Харин төсвийн бусад зардлыг Украины холбоотнуудын өгсөн санхүүгийн тусламжаар нөхөж байгаа гэнэ. 

 

Денис Шмыгалийн мэдэгдсэнээр, дайн эхэлснээс хойш Украины цэргийн зардал нэг их наяд 130 тэрбум гривен буюу 30,6 тэрбум ам.долларт хүрчээ. Энэ мөнгөний гуравны хоёрыг цэргүүдийн цалинд зарцуулсан байна.

 

Техник, зэвсэг худалдан авах, засахад нийт 4,8 тэрбум доллар зарцуулжээ. Энэ нь өмнөх 10 жилийн зардлыг нийлүүлснээс ч өндөр үзүүлэлт гэж Шмыгаль онцолсон байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Путин түүний олигархууд шонд өлгөгдөж орос тараасай
2022-12-07
Уншигч:
Тэнгэр бурхан украйнчуудыг ивээг, газар нутгаа хүн ардаа буцаан аваарай, дайн хурдан дуусаасай.
2022-12-07
Украин ялна. Эх орноо хамгаалж түрэмгий дайсантай нүүр тулж буй украинчуудыг тэнгэр ивээг. Муу бүхний эх уурхай болсон фашист зандалчин болох путин ялагдах нь гарцаагүй
2022-12-07