Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцсэн байна.
Гадаад валютын Улсын нөөцийг нэмэгдүүлэх арга хэмжээний талаарх мэдээллийг Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар өгч байна
Тэрбээр "Арваннэгдүгээр сарын сүүлийн байдлаар Монгол Улсын валютын нөөц 2,9 тэрбум ам.долларт хүрч өссөн. Валютын албан ба албан бус ханшийн зөрүү 200 төгрөгт хүрч байсан бол өнөөдөр энэ зөрүү 23 төгрөг болж буурсан. Ингэснээр валютын ханш тогтворжих нөхцөл бүрдсэн гэсэн үг. Мөн үнийн өсөлтийг хүлээлтийг бууруулах нөхцөл байдлыг бүрдүүлж байна. Төрийн өмчит ААН-үүдэд НЭГ ТЭРБУМ ам.доллар хуримтлуулах үүрэг өгөгдсөн. Үүний биелэлт 49 хувьтай байна. Тухайлбал, Эрдэнэс тавантолгой компани 500 сая ам.долларыг төвлөрүүлэх үүрэгтэй. Үүнээс гадна мөнгийг аваад хэрэглэчихсэн өр төлбөр 600 сая ам.доллар байснаас 185 сая ам.доллараар бууруулж чадсан. Мөн Монголбанкинд 145 сая ам.доллар худалдсан. Үүнээс гадна борлуулалтаас олсон 50 сая ам.доллар компанийн дансанд байгаа" гэсэн юм.
Уншиж байна |