ОХУ Украины эсрэг дайн өдүүлсний улмаас барууны орнууд Оросын эсрэг төрөл бүрийг хориг арга хэмжээ тавьж байгаа юм. Энэ удаад Европын холбоо Оросын эсрэг тавих шинэ хоригийн багцын хүрээнд уул уурхайн салбарт хөрөнгө оруулахыг хориглох асуудлыг хэлэлцэж байгаа талаар Financial Times сонин мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Европын холбооны хоригийн ес дэх багцын хүрээнд ийм хориг тавихаар зэхэж байгаа бөгөөд гишүүн орнууд энэ асуудлыг ойрын өдрүүдэд хэлэлцэх юм байна. Улмаар ирэх долоо хоногт багтаан шийдвэр гаргана гэж найдаж байгаа талаар Financial Times онцолжээ. Түүнчлэн, гишүүн орнууд хэлэлцэн тохиролцвол, Орос улс зэвсгийн үйлдвэртээ ашиглаж байгаа технологиудыг ОХУ руу экспортлохыг хориглох юм байна.
Өмнө нь Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба Европын холбоонд хандан ес дэх багц хоригийг хэлэлцэхдээ Оросын эрчим хүчний нийлүүлэлтэд бүрэн хориг тавих, Оросоос шингэрүүлсэн хий импортлохыг хориглох заалт тусгахыг уриалж байв.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |