Time сэтгүүл Blackpink хамтлагийг оны онцлох уран бүтээлчээр нэрлэлээ

БНСУ-ын хамгийн алдартай охидын хамтлаг Blackpink өөрсдийн амжилтаа ар араас нь гаргаж, дэлхийд улам нэр алдартай болсоор байна.
Америкийн хамгийн алдартай, долоо хоног тутмын “Time” сэтгүүл 2022 оны "Оны шилдэг хөгжөөн дэмжигч"-ээ тодруулсан бөгөөд энэхүү нэр алдрыг Blackpink хамтлаг сонгогдсон тухай тус сэтгүүлээс зарлалаа.
Ингэснээр Blackpink хамтлаг энэ цолыг хүртсэн анхны К-поп эмэгтэй уран бүтээлчид болж байгаа юм. Харин 2018 онд BTS-ийн залуус энэхүү нэр алдрыг хүртэж байсан билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ