Сангийн сайд Б.Жавхлан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Түүний зүгээс "Өчигдөр мэдээлэл хийхээр байсан ч үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан хойшлуулсан. Одоогоос 10 жилийн өмнө 2012 оны арванхоёрдугаар сарын 5-нд Монгол Улсын Засгийн газар 1990 оноос хойш анх удаа ОУ-ын хөрөнгийн бирж дээр Засгийн газрын кодтой бонд арилжаалж эхэлсэн. 2012 оноос Монгол Улсын гадаад өр зээлийн цоо шинэ хуудас нээгдсэн.
Төсөл хөтөлбөр санхүүжүүлэх зорилготой Засгийн газрын гаргасан өнөөдрийг хүртэлх цорын ганц бонд болох "Чингис" бондыг эцсийн төлбөр болох 136 сая ам.долларын эцсийн төлбөрийг өчигдөр Ерөнхий сайд захирамж гаргаж Сангийн яам төлөх эрхийг олгосон. Ингээд бид ОУ-ын санхүүгийн зах зээлд хүлээсэн үүргийнхээ дагуу төлбөрийн хариуцлагаа цаг хугацаанд нь бүрэн барагдуулж дууслаа. Өнгөрсөн хугацаанд “Чингис” бондын 1.5 тэрбум долларын хүүгийн төлбөрт 2012 оноос энэ оны зургадугаар сарын 5-ны хооронд нийт 542.9 сая ам.долларын төлбөрийг төлсөн байна. Мөн ирэх жил төлөх “Самурай” бондын 223 сая ам.долларын өрийг эх үүсвэртэй болсон. Татвар төлөгчдийн мөнгө болон Засгийн газрын баталгаанд эрсдэл учрахгүй гэсэн үг " гэлээ.
"Чингис" бонд нь 2012 онд буюу Н.Алтанхуягийн Засгийн газрын үед авсан юм.
Уншиж байна |