Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар нүүрсний хулгайн асуудлаар шалгагдаж буй албан тушаалтнуудыг нэрлэлээ.
Нүүрсний хулгайг
Эрүүгийн 10 хэрэгт Эрдэнэс Тавантолгой ХК-ийн Д.Ариунболд, Б.Отгонжаргал, Х.Нурлат, төмөр замтай холбогдуулан Н.Удаанжаргал, тээвэртэй холбогдуулан гаалийн ахлах байцаагч Эрдэнэбаяр, ХХЕГ-ын Гашуунсухайт дахь төлөөлөгч Доржжүгдэр, Дэлгэрдалай нарыг шалгаж байна.
"Нүүрсний хулгайн асуудлыг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар гурван удаа яриад эцэст нь Эрдэнэс Тавантолгой ХК-д онцгой дэглэм тогтоогоод ажиллаж байна. Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч хэд хэдэн бичгийг АТГ руу явуулсан. Нүүрсний хулгайн асуудалд эрх мэдэл, албан тушаалтай хүмүүс холбогдсон учраас амаргүй байгаа"-г Ч.Хүрэлбаатар сайд хэллээ.
Уншиж байна |