Өмнөд Солонгосын кино зарсных нь төлөө гурван оюутныг олны өмнө цаазалжээ

Хойд Солонгост Өмнөд Солонгосын олон ангит кино зарж байгаад баригдсан өсвөр насны оюутнуудыг олны өмнө цаазалсан гэх мэдээлэл хэвлэлүүдээр цацагдаад байсан.
Өчигдөр /2022.12.04/ "Чөлөөт Ази" радио Хойд Солонгосын Янгган мужийн нэгэн оршин суугчдын мэдээлснээр "Өнгөрсөн аравдугаар сард Хесан хотод өсвөр насны гурван оюутныг олны өмнө цаазалсан" хэмээн өмнөд Солонгосын SBS телевизэд мэдэгджээ.
Өсвөр насны оюутан Хойд Солонгост Өмнөд Солонгосын кино үзэж байгаад баригдвал:
Эхний удаа гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд 1-6 сар хүртэл хугацаагаар хөдөлмөр хүмүүжлийн лагерьт хоригдоно. Харин давтан гэмт хэрэг үйлдсэн бол хөдөлмөрийн лагерьт таван жилийн хугацаанд хоригдох шийтгэлтэй байдаг. Цаашлаад тухайн кино үзвэрийг үзээд суух биш тарааж, зарж байгаад баригдвал насанд хүрээгүй хүүхдэд ч байсан цаазаар авах ял оноодог байна.
Эх сурвалж: SBS
СЭТГЭГДЭЛ БИЧИХ