УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр ээлжит хуралдаанаа хийлээ. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийж байна.
Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл " Эрх баригч нар хүчин чадлаа шавхаж байгаа дүр төрх харагдаж байна. Хөгжлийн банк, нүүрсний хулгайн араас цуврал хулгай үргэлжилнэ. Энэ хулгайг ил тод болгох гэхээр нөгөө хэсэг нь эсэргүүцдэг дүр зураг үргэлжилж байна. Өнөөдрийн бүлгийн хуралдаанаар МАН-ын мөрийн хөтөлбөрийн дүгнэлт, дүүргүүдийн ИТХ-ын төлөөгчдөө урьж, цаашид нээлттэй ажиллахаар талаар ярилцлаа. Гуравдугаарт, энэ долоо хоногт хэлэлцэх Төмөр замын тухай хуулийн талаар мэдээлэл танилцуулга сонслоо. Дөрөвдүгээрт, нүүрсний хулгайн талаар авч хэлэлцлээ. "Эрдэнэс тавантолгой"-н хувьцааг Монголын ард түмэн эзэмшдэг. Гэтэл хувьцаа эзэмшигчдээсээ мэдээллээ нуудаг байж болохгүй. Мэдээллийг ил болгох хэрэгтэй. Нүүрсний хулгайг эрх баригчид биш өнгөрсөн есдүгээр сард ОУВС-ийн Дэлхийн банкны мэдээлэлд гарсан. "Монгол Улсаас гарч байгаа уул уурхайн баялаг, буцаж орж ирж байгаа орлоготойгоо нийцэхгүй байна. Танай улсын эрсдэлтэй цэг энэ болчихлоо" гэж ОУ-ын байгууллагууд анх сануулж эхэлсэн. АН-ын бүлгээс энэ мэдээллийг нээлттэй болго, тэгэхгүй бол эдийн засаг чинь буруу зүг рүүгээ явчихлаа гэдгийг сануулж, байр сууриа илэрхийлж ирсэн" гэлээ.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа "Нүүрсний хулгайн талаар УИХ-ын нээлттэй сонсгол хийх шаардлагыг УИХ-д гишүүд хүргүүлж байгаа. Үүнд АН-ын бүлгийн 6-7 гишүүн гарын үсэг зурсан. Үүнд Д.Бат-Эрдэнэ гишүүн гарын үсэг зурсан. Д.Бат-Эрдэнэ гишүүн нүүрсний хулгайн хэрэгт холбоогүй гэдгээ хэвлэлд өгсөн ярилцлагадаа хэлсэн байна лээ. А.Адъяасүрэн гишүүн хамааралгүй гэдгээ мэдэгдсэн. Сүүлийн үед бүх л бурууг АН руу чихэх гэсэн увиагүй үйлдэл гарч байна. Иймээс бид манлайлж орно. 1990 онд цахилгаан станц руу ордог зам дээр шуудай барьсан хүмүүс хөөрхий нүүрс хулгайлдаг байсан. Энэ хүмүүс гэрээ дулаан байлгах гэж тухайн хулгайг хийж байсан. Гэтэл одоогийн хулгайч нар улс орноо зарж байна. Улс орноо дэлхийн шившиг болгож байна. Нүүрсний хулгайг МАН биш ОУВС гаргаж ирсэн" гэлээ.
П.ГОО
Уншиж байна |